2020 оны 03 сарын 02 өдөр Монголд Арэфолотын онгоцоор ирсэн 57 настай Франц улсын иргэнээс Корона вирусын тохиолдол илэрчээ.
Франц улсын иргэн нь Монголд Бадрах энержи ХХК-д ажилладаг бөгөөд Монголд байж байгаад нутагтаа очиж 10 гаруй хоноод эргэж ирсэн юм байна. Түүнтэй хамт нэг онгоцоор 120 хүн ирсэн гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Францын иргэн нь Монголд ирсэн даруйдаа Баянгол зочид буудалд буусан бөгөөд тэндээ 2020 оны 03 сарын 06 өдөр хүртэл байрлаж байжээ. Энэ хугацаандаа Бадрах энержи ХХК-ийн төв оффис болон ресторан, зоогийн газраар үйлчлүүлсэн гэдэг мэдээлэл байна.
Францын иргэнтэй ойрын хавьталд орсон 40 хүн, холын хавьталд орсон 500 иргэнийг олж хаяг байршил зэргийг нь тогтоосон гэдэг мэдээллийг өгч байна.