Коронавирусийн халдвар эхний шинжилгээгээр Монгол Улсад бүртгэгдсэн тул яаралтай арга хэмжээ авч байна. Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Сануулахад, олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгал, авто замын олон улсын тээврийн хойд хилийн урсгал нээлттэй байгаа.
Сар шинийн дараагаар Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор, нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тархсан байж магадгүй тул бид ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байна хэмээн Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдлээ.
Мөн өнөөдөр өглөөнөөс Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон бөгөөд Нийслэлийн онцгой комисс хуралдаж хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах шийдвэрт хүрэх юм.