Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас Монголд коронавирус илэрсэнтэй холбогдуулан зарим асуудлыг сэтгүүлчид тодрууллаа.
Тухайлбал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдох эрсдэл байна гэдэг дээр нийслэлийн засаг дарга С.Амарсайхан дараах хариулалтыг өглөө.
С.Амарсайхан: “Нөөцийн мах худалдаалж эхэлсэн, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 13 мянган тонн мах нөөцлөгдсөн байгаа. Хүнсний хомсдол үүсэхгүй, иргэд үймж, болгоомжлох асуудал байхгүй. Хүнсний өргөн хэрэглээний бараа импортоор саадгүй орж ирж байгаа. Гурилын нөөц хангалттай хэмжээнд байна. Өргөн хэрэглэээний ямар нэг төрлийн бүтээгдэхүүн хомсдсон зүйл байхгүй учраас иргэд хэвийн байдлаар худалдан авалтаа хийх нь зөв гэдгийг анхааруулая.
Нийтийн тээврийг хэрхэн зохицуулах асуудлыг Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар шийднэ. Бүр зогсооохгүй. харин хэрхэн зөв хуваарийн дагуу явуулах вэ гэдгээ зохицуулах хэрэгтэй.
Төрийн албан хаагчдад цагийн зохицуулалт хийхээс гадна, цахимаар ажлаа хийж болох ямар ажил байна вэ, албан тушаал байна вэ гэдэг тоон судалгааг гаргаж, үдээс хойш зарлагдсан Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар дахин хэлэлцэхээр боллоо.