Коронавирусийн халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдсан Франц иргэнд ХӨСҮТ-ийнхөн хоёр дахь буюу давтан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу ч мөн адил эерэг буюу коронавирусийн халдвартай болох нь бүрэн батлагдсан байна. Түүний биеийн байдал сайжирч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. Одоо дахиж шинжилгээ авахгүй. Эмчилгээг нь хийнэ. Өвчтөний биеийн байдал тогтвортой. Сэтгэл санаа сайн байгаа. Ар гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдтайгаа холбогдсон. Тэгээд эх орондоо очихгүйгээр Монголд эмчлүүлэх хариугаа өгсөн. Манай эмчилгээ зөв хийгдэж байгаа. Халуун нь 36.5 байгаа. Өвчтөний гол үзүүлэлтийг байнга хянаж байгаа. Эмчилгээ зөв явагдаж байгааг тухайн иргэн өөрөө ч мэдэрч байгаа” гэв.