Монгол Ардын намын сонгуулийн менежерийн нэр тодорчээ. У.Хүрэлсүхийн зүүн гарын дотно найз нарын нэг болох Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар сонгуулийн төв штабаа удирдахаар бэлтгэлээ базаасан байна.
УИХ-ын 2016 оны сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж сонгогдож байсан тэрээр У.Хүрэлсүхийн засгийн газарт Зам тээвэр, хөгжлийн сайдаар очсон боловч ЖДҮ-ийн зээл авсан гуншинтайгаар сайдын суудлаасаа буусан билээ.
2020 оны сонгуульд дахин Өвөрхангай аймагт нэр дэвших санаархал байсан боловч МАН-ын хийсэн судалгаа, ЖДҮ-д холбогдсон муу нэр зэргээсээ болоод унах магадлал тун өндөр байгаа юм. Иймээс МАН-ын гал тогоог сахиж, асуудлаа намжаахыг илүүд үзжээ.
Я.Содбаатарын хувьд хэрэв 2020 оны сонгуульд МАН ялсан нөхцөлд сайдын суудалд тухлах юм байна. ЗГХЭГ-ын дарга эсвэл, зам тээврийн сайд болох санаархал бий гэсэн шүү.