“Улаанбаатар буян” ХХК-ийн хамт олон НЗАА-ны санаачилсан хандивын аянд нэгдлээ

“Улаанбаатар буян” ХХК-ийн хамт олон НЗАА-ны санаачилсан хандивын аянд нэгдлээ

НЗАА- ны санаачлагаар зохион байгуулсан хандивын аянд 

“Улаанбаатар буян” ХХК-ийн нийт ажилчид албан хаагчид нэг өдрийн  цалингаа хандивлав

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэх аяндбуяны үйлчилгээ эрхэлдэг байгууллага аж ахуй нэгжүүдийг уриалан буяны үйлчилгээний салбарын ууган компани “Улаанбаатар буян” ХХК хандивын аянд нэгдлээ.

Дэлхий нийтийг түгшээж байгаа “Ковид-19″ халдварын тархалтын эсрэг бүх нийтээрээ нэгдэж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан“Улаанбаатар буян” ХХК- ний 190 гаруй ажилчин албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлан нийслэлийн гудамж талбайг халдваргүйжүүлэх ажилд хэрэглэгдэх 100 ширхэгнэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэл, 20 ширхэгариутгал хадваргүйжүүлэлтийн бодис цацах төхөөрөмжийг нийслэлийн удирдлагуудад гардуулан өглөө.

Буяны үйл ажиллагаа нь цаг үеийн ямар ч нөхцөл байдалд зогсоох боломжгүй онцгой салбар учраас цаг үеийн байдалтай холбоотой мэдээлэл авах зорилготойгоор “Улаанбаатар буян” ХХК- ний Гүйцэтгэх захирал М. Мөнхзаяатай ярилцлаа.

Дэлхий нийтэд үүсээд буй гамшигаас хамгаалах нөхцөл байдалтай холбоотой танай байгууллага хэрхэн ажиллаж байна? Жишээлбэл:олон нийтийн хөл хориотой холбоотой цагийн хязгаарлалт ч юм уу?

Манай байгууллагын үйлчилгээний онцлогоос шалтгаалан үйл ажиллагааг бүрэн зогсоох боломжгүй байдаг. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ бид өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэн тэргүүн үйлчилгээний заал танхим, объектуудын халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар болон өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан тогтмол хийж, ажилчдын болон үйлчлүүлэгчдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж хамгаалах хэрэгсэлээр хангахын зэрэгцээ  ажлын цагийг богиносгох, 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн зэргээртөр засгийн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 

Мөн Буяны зан үйлийн холбоо, Олон Улсын Оршуулгын Холбооны гишүүн байгууллагын хувьд туршлага судлах, мэргэжлийн зөвлөмж зааварчилгаа авч ажилладаг. Одоогын үүсээд байгаа нөхцөлбайдалтай холбоотой болзолшгүй үед бэлэн байх шаардлагатайг анхааруулан тусгайлан боловсруулсан зөвлөмж Олон Улсын Оршуулгын холбооноос бидэнд өгч байна.

Энэхүү Коронавируст халдвараар нас барагсадыг хэрхэн оршуулж байгаа талаар болон түрүүний дурдсан болзошгүй үед бэлэн байх талаар жаахан тодруулахыг хүсч байна.

 

Олон улсын оршуулгын холбооны зүгээс ирүүлж буй мэдээлэл зөвлөмжөөр

  • Засгийн газар, Эрүүл мэндийн яамандаа хандан болзошгүй үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмж авах.
  • Энэ халдвараар нас барсан цогцосыг чандарлаж оршуулах,
  • Нас барсан хүмүүстэй харьцахаас өмнөх хамгаалах, халдваргүйжүүлэх арга хэмжээг бүрэн авах, уг өвчнөөр нас барсан цогцостой харьцах оршуулгын ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчлагыг тусгайлан өгч, хяналт тавих гэх мэт.

МөнЭрүүл мэндийн сайдын 2020 оны 3 сарын 4-ны өдрийн А/153 тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (COVID19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр заавар”-т заасны дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, зааврын дор чандарлах үйл ажиллагааг халдвар хамгаалал, био аюулгүйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах зорилгоор тусгайлсан тохижилтын ажил гүйцэтгэх, материаллаг баазыг бүрдүүлэх, дотоод журам, зааврыг батлан холбогдох ажилчдад таниулах гэх мэт бэлэн байдлыг бүрэн хангаад байна.

Танай компанийн ашиглаж байгаа чандарлах зуух нь олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандарт шаардлагуудыг хангаж байгаа юу?

Манай компани байгууллагдсан цагаасаа эхлэн Монгол улсын холбогдох дүрэм журам стандартуудыг мөрдөж ирсэн. 2012 оноос эхлэн олон улсын хэмжээнд мөрдөгддөг Чанарын менежментийн ISO14001, Байгаль орчны менежментийн ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ISO45001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд баталгаажилтыг хангаж ирсэн. Одоо 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа учраас хөрсөн дээрээ бүрэн буулгаж чадсан гэж үзэж болно.

Чандарлах зуухны хувьд бид дээрх стандартуудын шаардлага хангасан дэвшилтэт технологуудыг нэвтрүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын Las Begas хотноо зохиогдсон “Олон Улсын Оршуулгын Холбооны их хурал, үзэсгэлэн,худалдаа”-наас дэвшилтэт технологийн гэрчилгээ авч, борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэл хийсэн.

Байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын үзүүлэлттэй, агаар цэвэрүүлэх шүүлтүүртэй уг зуухыг Герман, Чех болон Ази, Европын олон орнуудад мөн ашигладаг. Энэ зуухнаас агаарт хаягдах хаягдал нь Монгол улсын төдийгүй Европын стандарт шаардлагад нийцсэн байдаг юм.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

Дэлхий даяар цар тахалын бодит аюул нүүрлээд буй энэ үед Монгол улсын засгийн газар, нийслэлийн удирлагын зүгээс гаргаж буй бодлого шийвэр хэрэгжүүлж арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийг ханган ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөөх хариуцлагтай үйлсэд бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүст гүнээ талархаж, дэмжиж байгаагаа  хамт олныхоо зүгээс илэрхийлье.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.