Улсын их хурлын ггишүүд тойрогтоо дахин нэр дэвших нь уг нь нэр төрийн хэрэг баймаар юм. Гэвч тойргоо боддоггүй, амалсан амлалтандаа хүрээгүй хэсэг нь тойрог сэлгэх замаар улс төрд амь бөхтэй үлдэх гэж тэмцэлдэх болжээ.
Ийм нэгэн улс төрч өнөөдөр төрийн ордонд, түмний итгэл хүлээсэн төрийн түшээ хэмээн өөрийгөө бодоод суугаа улс төрч бол Д.Дамба-Очир юм. Үнэн хэрэгтээ тэрээр итгэл хүлээлгэсэн Эрдэнэт хотын иргэдийг мурьж суугаа нэгэн шүү дээ. Сонгосон иргэдийн эрх ашгийг хамгаалахын оронд Дундговь аймагт тэчнээн төгрөгийн төсөв суулгачихлаа хэмээн телевизээр ярьж суугаа нь ноён урвааж, нохой шарваач гэдгийг илтгэх мэт.
Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр Д.Дамба-Очир гишүүний хувьд Дундговь аймагт нэр дэвших мөрөөдөл тээж явна. Харин түүний мөрөөдөлд нам нь цэг тавих нь тодорхой болжээ.
МАН-ын хувьд нэр дэвшүүлэхгүй улс төрчдийн хар жагсаалтыг гаргаж эхэлсэн. Үүн дотор дээгүүрт бичигдэж буй улс төрч бол Д.Дамба-Очир гэдгийг намынхан нь шивэр авир хийгээд эхэлсэн байна. Тойргоосоо зугтсан түүнд дахиад тойрог бэлэглэхгүй гэдэг хатуу байр суурин дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх зогсч буй бололтой.