Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?

Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?

Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%,  панголины  коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Пандеми (цар тахал) гэж юу вэ?

Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

  1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
  2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд  мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
    • Гэрээсээ гарахгүй байх
    • Гэртээ зочин урихгүй байх
    • Аль болох  тус тусдаа байх
    • Амны хаалт зүүх
    • Гараа сайтар савандаж угаах
    • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
    • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
    • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
    • Сайн унтаж амрах
    • Тайван стрессгүй байх
    • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
    • Дасгал хөдөлгөөн хийх
    • Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-1008008-6829, ЗӨСҮТ-7028-4393103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй, ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  • Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  • Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
  • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
  • Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
  • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
  • Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
  • Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
  • Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

Коронавируст халдвар (COVID-19)-ын эмчилгээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм түрүүлж гарах төлөвтэй байна. БНХАУ энэ оны 6-р  сард, ДЭМБ 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

Иргэн Та COVID-19 холбоотой  асуудлаар холбогдох утсаар мэдээлэл авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ