Өнөөдөр МАН-ын бага хурал цахимаар болж өнгөрлөө. Тус хурлаар МАН 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталсан байна. Үүнээс гадна МАН-ын дарга намаа цахим нам болсон гэдгийг зарлав.
МАН 5-р бага хурлаа өнөөдөр онлайнаар амжилттай зохион байгууллаа. Энэ нь цаашид зөв жишиг болж, цаг хугацаа, орон зайг үл хамаарч, зардал хэмнэх цахим шилжилт хэдийн хийсэнг харуулж байгаа гэдгийг тус намынхан илэрхийлсэн юм.
МАН-ын мөрийн хөтөлбөр нь уриа лоозон төдий биш харин бодлогын болсон гэдгийг тус намынхан онцолсон юм.