Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам эвслүүд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан 2020 оны 03 сарын 25 дотор Үндэсний аудитын газар ирүүлэх үүрэгтэй.
Энэ дагуу нам эвслүүд үндэсний аудитын газарт сонгуульд оролцох нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө өглөө. 15 улс төрийн нам бие даан оролцох юм байна. Харин 12 нам 4 эвсэл болж оролцохоор болжээ.
Улс төрийн мөрийн хөтөлбөрүүдийг харах юм бол худал амлалт, хуурамч лоозон бүхий уриа бүхий мөрийн хөтөлбөртэй намууд цөөнгүй байна. Голлох хоёр улс төрийн хүчин болох МАН болон АН-ын мөрийн хөтөлбөр нь бусдаасаа нээх тод ялгарч чадахгүй худал амлалттай байгааг иргэд шүүмжилж эхлээд байна.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 15 нам, 4 эвслийг харах юм бол УИХ-ын 2020 оны сонгуульд МАН, АН болон ШИНЭ эвсэл, Зөв хүн эдектрот хөдөлгөөн, Та бидний эвсэл зэрэг дунд гол өрсөлдөөн болж болзошгүй байна.
Дашрамд сонирхуулахад Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам байна. Эдгээрийн 27 нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд оролцохоор болоод байна.