Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тэр дундаа цахим орчинд хандив цуглуулах нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол гархандив цугуулах нэрээр иргэдээс их хэмжээний мөнгө цуглуулж, хувьдаа ашиглах байдлаар залин хийсэн гэмт хэрэг гарч байгаа гэнэ.
Онцгой байдал, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй албан хаагчдад хандив цугуулцгаая, эсвэл хандив цуглуулж байна гэх нэрийдлээр цахим орчинд аян өрнүүлэх хэлбэрээр залингийн гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүдийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан гэмт хэргийг шалгаж байна.Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр нэг удаагийн маск их хэмжээгээр зарна, хүргэлт хийнэ гэх зар их явах болсон. Үүний цаана залилах гэмт хэрэг байж болзошгүй учраас иргэд мөнгө эхэлж шилжүүлэх шаардлагагүй, харин авсан хойноо мөнгөө төлдөг байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна. Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залиллаж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэсэн уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргаад байна.