УИХ-ын гишүүн Ц.Гарамжав бол Монполимент ХХК-ийн үүсгэн байгуулагч. Түүний хувьд уг компанитай залшгүй холбоотой нэгэн. Харин тус компаний охин компани болох Монцемент билдинг материалс” ХХК нь сүүлийн 2 жил гадаадаас авсан ажиллах хүчнийхээ төлбөрийг төлөөгүй. Харин засагт нөлөө үзүүлсэн үү эсвэл гуйж гувшсан уу ямартай ч хураамжаас чөлөөлөгдсөн байна. Тодруулбах юм бол 2016 оны 2 сарын 1-ний өдрийн засгийн газрын тогтоолоор уг онд төлөх ёстой байсан 3,7 тэрбум төгрөгийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. Ингэхдээ гадаадаас авсан 800 ажилтанг төлбөрөөс чөлөөлж чаджээ. Тухайн онд нэг гадаад ажилтны төлөө 384,000 төгрөгийн хураамжийг сар бүр улсад тушаадаг байсан юм.
Харин 2017 онд Монцемент билдинг материалс” ХХК нь 710 ажилтанг гадаадаас авч ажиллуулж байна. Мөн л сар бүр хуулийн дагуу гадаадаас авсан ажилтан бүрийнхээ төлбөрийг төрд тушаах ёстой. Гэтэл энэ оныхоо төлбөрийг тушаахгүй байх зохицуулалтыг оны өмнө хийчихжээ. Ж.Эрдэнэбатын засгийн газрын 201-р тогтоолын дагуу Гадаад ажилтны төлбөрөөс чөлөөлүүлж чадсан юм. Уг тогтоолын ачаар 2017 онд төлөх ёстой байсан 4,1 тэрбум төгрөгийн хураамжаас “Монцемент билдинг материалс” ХХК чөлөөлөгдөөд байна.
Ийнхүү 2 жилийн дотор Ц.Гарамжав гишүүний Монполимент ХХК-ийн охин компани нь 7,8 тэрбум төгрөгийн хураамжаас чөлөөлөгдчихөв. Хуулиараа гадаадаас ажилтан авсан аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хураамжийг улсад төлөх учиртай. Тэгэхээр нэг гадаад ажилтан авч ажилуулбал 480,000 төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Гэтэл томоохон бүтээн байгуулалт нэрээр ийнхүү төрийн түшээдийн нэгдмэл эрх ашигийн сонирхолтой аж ахуйн нэгжүүд төлбөрөөс чөлөөлөгдсөөр байна.