Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

XVII  жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн  “Ханш нээх өдөр”  нь  2020.04.04-ний өдөр буюу Билгийн тооллын 11, хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан улаагчин үхэр өдөр тохиож байна

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын  108  хоногийг хэлнэ.  Өөрөөр хэлбэл,  ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.
Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээхэд ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливааа мьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай.  Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай.  Тиймээс Монголчууд энэ өдөр  БУЯН  ХИЙЖ,  НОМ  ХУРУУЛСНААР  хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлэгшээдэг аж.

Иймээс  “Улаанбаатар буян”  ХХК-ийн хамт олон “Ханш нээх өдөр” буяны төвүүддээ иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр  ЦАХИМ   хэлбэрээр дараах арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Байршил:

Хөтөлбөр:

Баруун Буяны төв цогцолбор /Чандарлан оршоох/

• Оройн ерөөл хурах /10:00 - 16:00/
• Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх

Зүүн Буяны төв цогцолбор  /Чандарлан оршоох/

• Оройн ерөөл хурах  /10:00 - 13:00/
• Чогчин  / 13:30 - 16:00/
• Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх

Дурсгалы нцэцэрлэгт хүрээлэн

Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх

Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн

Цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ үзүүлэх

 

 

Ханш нээх өдөр "Улаанбаатар буян"  ХХК  нь цогцолборууд дээрээ бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг  #Фэйсбүүк_Чатбот  ашиглан цахим хэлбэрээр үзүүлэн буян үйлдэхээр бэлдэж байна.

 

Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл 
http://m.me/ulaanbaatarbuyan  линкээр орж захиалгаа өгөх боломжтой юм  байна.

Дэлхий  нийтээрээ  дижитал  тусгаарлалтад  байгаа  энэ  цаг  мөчид хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэж, цаг хугацааг нь хэмнэсэн цахим шийдэл санал болгох нь хамгийн зөв алхам юм.

Хорио цээрийн үед гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдүүлцгээе