Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай Ц.Элбэгдорж өрсөлдөнө

Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай Ц.Элбэгдорж өрсөлдөнө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол улсын хилээр гараад бараг л жил болох гэж байна. Тэрээр олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож байгаа хэмээн мэдэгдэж байсан. Харин Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хэрэгт яллагчаар татсан бөгөөд шаардлагатай нөхцөлд интерполоор эрэн сурвалжлах болно гэх утгатай зүйл ярьж байсан билээ. 

Харин Ц.Элбэгдоржийн хувьд удахгүй эх орондоо очих болно. Намайг тэгж эрэл сурал болох шаардлага байхгүй. Учир нь олон улсын нээлттэй хуралд оролцоод явж байгаа учраас алга болсон, зугтсан зүйл байхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Мөн нэгэн телевизийн ярилцлаганд орохдоо Ц.Элбэгдорж нь Монголд очиход нэг л бэрхшээл байна. Энэ нь хуулийн байгууллага бус Х.Баттулгын хууль намайг хүлээж байна. Иймээс шууд эх орондоо очиж болохгүй байна гэх зүйлийг хэлсэн. 

Сүүлд гарч буй мэдээллээр Ц.Элбэгдорж нь эх орондоо ирэх гэж байна. Удахгүй ирэх тусгай үүргийн онгоцонд зорчих зорчигчдийн нэрсийн жагсаалтанд Ц.Элбэгдоржийн нэр орсон мэдээлэл гарах болсон билээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх нь тодорхой болжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголд ирж буйгаа илэрхийлсэн байна.  “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)