Хаан жимс амралтын газрын дэргэдэх хадан хясаанаас хүн унаж нас баржээ

Хаан жимс амралтын газрын дэргэдэх хадан хясаанаас хүн унаж нас баржээ

2020 оны 4 дүгээр сарын 5 өдрийн ням гарагт Цонжин болдогт байрлах Хаан жимс амралтын газрын ойролцоо байрлах уулын хясаан дээрээс нэг хүн унаж нас барсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Тухайн өдрийн 16 цагийн орчим зураг дээр харагдаж буй хясаан дээр 4 залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарсан бөгөөд нэг нь унаж нас барсан гэнэ. Тухайн үед уг хясаан дээр 4 залуу байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Хясаан дээрээс унасан залууг Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд нас барсан байх гэж тухайн орчимд байсан иргэд ярьж байсан байна. 

Зарим иргэдийн зүгээс уг хясаан дээр хамгаалалтын бүс байгуулаагүй нь хүний амь нас эрсдэх эрсдлийг бий болгож байна хэмээн шүүмжилдэг байна.