Мэргэжлийн засгийн газарт багтсан сайд нарын ажил маш муу байна. Гүйцэтгэх засаглалаас оруулж ирсэн хууль, тогтоолын төсөл бүрийг УИХ-ын гишүүд шүүн тунгаах болчихлоо. Мэдлэг багатай, хууль бичиж чадахгүй хүмүүс л засгаар дүүрчихэж гэж харж болохоор байна. Засгийн газраас оруулж ирэх бичиг баримтыг нэгтгэх үүрэг нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад байх ёстой. Ажлаа маш муу хийж байна. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн бас л ажлаа хийж чадахгүй байна. мөнгө цаас хувиарлах хууль бүрийг та анхаарч нэгтгэх үүрэгтэй. Үүнийг бас л хийж чадсангүй гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр шүүмжиллээ.