Д.Цогтбаатар сайдын уршгаас болж гадаад дахь Монголчууд хохирч байна

Нэр төрд дуртай ч үндсэн ажлаа урагштай хийж чадахгүй, нэг л их гоё ганган үг хэрэглэж, түмнээр магтуулах гэсэн төрийн түшээд олон болжээ. Тэдний нэг нь өнөөдрийн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэхэд болно. Учир нь гадаад харилцааг төлөөлж, төрийн өндөр албан тушаал хашиж буй Д.Цогтбаатар гэгч эрхэм гадаадад Монгол улсыг төлөөлөх ёстой элчин сайд нарыг томилж чадахгүй өнөөдрийг хүрэв. Улс төрд ухаан зарахгүйгээр урагшаа гишгэхгүй гэдгийг баталгаа нь Д.Цогтбаатар болж байх шиг байна. Уг нь гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай нэгэн гэх боловч, улс төрийн шийдвэр гаргах дээрээ шийдэмгий бус, хэт бусдын ам харсан зөөлөн боорцог юм байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай гадаад харилцаан дээрээ тохирч, тохиролцож чадахгүй элчин сайд нарын томилгоог бүхэл бүтэн хоёр жил гацаачихлаа. Үүний буруутан нь Д.Цогтбаатар, Х.Баттулга нар юм.

Гадаадад байгаа 190 гаруй мянган Монголчуудын дийлэнх нь байдаг Солонгос, Австрали зэрэг орон элчин сайдгүй 2 жил болчихлоо. 2 жилийн өмнө элчин сайдуудын нэр нь тодорч байсан ч Х.Баттулга ерөнхийлөгч зөвшөөрөөгүй. Гэтэл 2020 оны эхээр Д.Цогтбаатар дээрх хоёр оронд суух элчин сайд нарыг оруулж ирсэн ч бас л томилогдож чадаагүй байна.

Элчин сайд нарыг хэзээ томилох вэ? гэх асуултанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БӨӨНД НЬ" гэх үгээр л хариулна. Бөөндөж оруулж ирэх гэсээр байтал бас л цаг хугацаа алдаж, тус улсад байгаа иргэд хохирч байна.

Өнөөдөр дэлхий нийтээрээ коронавирусын улмаас айдаст автаж, гадаадад ажиллаж амьдарч, сурч буй иргэд эх нутагтаа ирэх хүсэлтийг гаргах болов. Гэтэл Монголчуудын хамгийн их амьдарч буй БНСУ-д нөхцөл байдал маш хүнд байна. Ихэнх иргэн элчин сайдын яамны үйл ажиллагаанд бухимдалтай хандаж, гомдолтой байгаагаа илэрхийлэх болов.

Тухайлбал БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар 82 настай буурал гудамжинд хонох дээрээ тулсан тухайгаа учирлан бичсэн байх юм.

Солонгос дахь ЭСЯ болон УОК-д гомдол гаргах нь:

Миний бие Д. БАТТӨР нь 82 настай. Цусны даралт харвалтын улмаас биеийн нэг тал саажилттай болсны улмаас Солонгос улсад эмчилгээнд ирж эмчлүүлдэг. Улмаар 2-р сарын 25н-д эх орондоо буцах нислэгийн тийзтэй байсан боловч нислэг зогссон шалтгаанаар явж чадаагүй ба 2-р сарын 27-нд визний хугацаа дуусч дахин бичиг баримт бүрдүүлж очтол визний хугацаа дуусахаас өмнө ирэх ёстой шалтгаанаар сунгах боломжгүй гэсэн хариу авсан боловч учир байдлыг ойлгуулж гуйж байж 4-р сарын 18 хүртэл сунгагдсан ба дахин сунгах боломжгүй гэж анхааруулсан.

Солонгос дахь Элчин сайдтай 04-р сарын 2-нд холбогдож учир байдлаа танилцуулахад хамгийн эхний нислэг тодорхой шийд гарахаар буцах асуудалд анхаарч өгнө гэж хэлсэн. Гэвч

Миний бие Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд залуу нас сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөж ирсэн ба Улсаас миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдсан.

1.Миний нас 82, өндөр настан
2. Саажилт (тэргэнцэртэй)
3.Виз сунгагдах боломжгүй... гэх мэт олон шалтгаан байхад хүндэтгэх шалтгаанд орохгүй бол өөр ямар шалтгаан хэрэгтэйг тодруулж өгнө үү?

ЭСЯ хөл хориотой учраас очоод уулзах боломжгүй холбогдох утсаа авахгүй одоо бид хаана хандах ёстой вэ?

Мөн тэнд надтай адил яах учраа олохгүй олон иргэд ЭСЯ-ны үүдэнд сууж байсан.

Цахим ертөнц хөгжсөн хөгжилт нийгэмд амьдарч буй та иргэддээ өөрийн нүүр царайгаар мэдээлэл хийхийг хүсч байна. Энэ асуудал орхигдож болохгүй том асуудал үүсэхээс урьтаж иргэддээ үйлчилнэ үү?

Хүндэтгэсэн Д. Баттөр

Ийнхүү гадаадад буй Монголчууд арга ядаж, асуудалд орохдоо бухимдаж суугаагийн цаад шалтгаан бол шууд утгаараа элчин сайдыг томилж чадаагүй Д.Цогтбаатар буруутай. БНСУ-д байрлах Монгол улсын элчин сайдын яамны албан хаагчид, удирдлагууд нь сэтгэл дутуу гаргаж буй бол цаад шалтгаан нь эзэн биегүй орхиж буй Гадаад харилцааны яамны буруу. Нэг үгээр хэлбэл Гадаад харилцааны яам, түүний сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд ажлаа хийж чадаагүй учраас асуудал ийм дээрээ тулчихлаа.

Өнөөдөр 10 гаруй оронд суух элчин сайд нарыг шинээр оруулж ирэх ёстой. Бөөндөхийн цаана бөөн улс төрчдөд элчин сайдын суудал бэлэглэх гэсэн башир арга нуугдаж буй юм биш биз дээ.