П.Сэргэлэн сайд Герман явахын оронд 5 хүний амь насны асуудалд анхаарал хандуулах байлаа
Хүнсний бүтээгдэхүүнд 5 хүн хордож нас барав. Нас барсан гэдэг мэдээлэл гарсан цагаас хойш Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар үг хэлсэнгүй. Мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь таг дуугүй сууж байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Үүгээр ч зогсохгүй заавал сайд оролцох шаардлагагүй уулзалтанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн явчихсан байна. Ажил хийх нэртэй асуудлаас зугтаж амиа аргацаасан дарга нар байж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд анхааруулсаар байна.
Угтаа бол МХЕГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд нар нь асуудлыг анхаарч мэдээлэл өгч суух ёстой. Дээр нь УИХ, Засгийн газрын түвшинд уг асуудлаар мэдээлэл өгч зохих арга хэмжээг авах ёстой байлаа. гэтэл зөвхөн Нийслэл хот л хамаатай мэт занг гаргаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва анхааруулсан юм.