Хавдар судлалын үндэсний төвд өдөрт 1000 гаруй хүн үйлчлүүлдэг ачаалал ихтэй эмнэлэг. Тус эмнэлэгт тугамдаад байгаа нэн чухал шаардлагатай асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэгдэж байна. Сүүлийнжилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байна. Манай улсын хувьд жилд 6000 орчим иргэн хавдраар оншлогдож, 4000 гаруй иргэн нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлдэг гэнэ. Эмнэлэгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй байгааг онцоллоо. Энэхүү асуудлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч С.Амарсайхан чиглэл өгч үүрэг болгон ажиллажээ.
Хавдрын шинжилгээг эрт илрүүлвэл эмчлэгдэх бүрэн боломжтой. Иргэд энэ талын мэдээлэл дутмаг шинжилгээнд хамрагдахгүй хүндэрсэн үед нь эмчлүүлэх гэж ирдэг нь хүндрэл болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Нийт нас баралтын 60 гаруй хувийг хавдарын өвчлөлийн шалтгаан болж байна. Түүнчлэн бурхан болоочыг хадгалах болоод үдэх хэсэг чухал хэсэг байдаг. Хайртай хүнээ алдсан иргэд хүндэтгэлтэй цэвэр орчинд салах ёслолоо гүйцэтгэх боломжгүй хуучирч муудсан байсныг хадгалах моорог болон салах ёс гүйцэтгэх өрөөнүүдийг засаж өгснөөр цэвэрхэн тохижилттой орчинд хүндэтгэлтэй үдэх боломж бий болсон байна. Хавдар судлалын төвийн хамт олон нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэж өгсөн “Улаанбаатар Буян” ХХК хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.
Халдварт өвчнөөр нас барсан хүний шарилнаас гарч байгаа хорт хий агаар болон хөрсөндөө хадгалагдан 30-40 жил өвчлөл тараах боломжтой байдаг гэсэн судалгаа байдаг. Хорт хавдараа рөвчилөөд олон жил химийн эмчилгээ хийлгээд нас барсан хүнийг чандарлах нь зөв хэмээн үзэж байгаагаа эмч мэргэжилтэ нилэрхийллээ.