УИХ-ын гишүүн  Б.Чойжилсүрэнгийн компани гаальд худал мэдүүлж,их хэмжээний татвараас зугтжээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани гаальд худал мэдүүлж,их хэмжээний татвараас зугтжээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд авто” компани ОХУ-аас “УАЗ фургон “ машин импортлохдоо гаальд 60 ш машины марк,ангилал, суудлын тоог худал мэдүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн 200 орчим сая төгрөгийн онцгой албан татвараас зугтсан гэх хэрэг АТГ-т шалгагдаж байна. Импортоор 9 хүртэл суудалтай машин оруулж ирсэн бол онцгой албан татвар төлдөг. Харин 10-аас дээш суудалтай бол чөлөөлөгддөг.Онцгой албан татвар төлөхгүйн тулд “Хурд авто” компани Алтанбулагийн гааль дээр ОХУ-аас мэдүүлсэн марк,ангилалыг зориуд өөрчилдөг. 9 суудалтай фургоны ширээг нь сандал гэж тооцон 10 суудалтай гэж мэдүүлснээр нэг машинд ноогдох 3,5 сая төгрөгийн онцгой албан татвараас зугтаадаг. Энэ хэргийг 2018 онд Сэлэнгийн гаалийн байцаагчид илрүүлсэн ч тус аймгийн гаалийн газрын дарга,цагдаа, прокурор... хууль хяналтынхан бүгд “хуйвалдан”, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс 11 удаа татгалзаж,гэмт хэргийн шинжгүй гэж үзсээр иржээ. Улсын Ерөнхий прокуророос 2 удаа сэргээн шалгахыг үүрэгдсэн ч тусыг эс олж, одоо АТГ-т шалгагдаж байна. Гаалийн Ерөнхий газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон Алтанбулагийн салбарын эрхлэгч зэрэг хариуцлагатай төрийн албан тушаалд Б.Чойжилсүрэн өөрийн хүмүүсээ томилж, Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагыг тэр чигт нь атгасан бололтой.

Баримт-1

2018.01.05-ны өдөр Алтанбулагийн гааль. “Хурд авто ” компани 16 ширхэг УАЗ фургон машины барааны марк,ангилал, суудлын тоог сольж, гаальд худал мэдүүлэн , 52 сая төгрөгийн татвараас зайлсхийснийг гаалийн байцаагчид газар дээр нь илрүүлжээ . Гэвч Сэлэнгийн гаалийн газрын дарга Дамдинхорлоо гэгч нөлөөлж, тэр дор нь 9 суудалтай болгон засварлаж, онцгой албан татварыг нь төлүүлээд хилээр гаргажээ. Уг нь гаальд худал мэдүүлсэн бол татвараас зайлсхийхсэн мөнгөнийхөө 30 хувиар торгуулах ёстой. Энэ дагуу 16 саяар торгуулах ёстой ч энэ мөнгийг төлүүлэхгүй “Хурд авто ” компанид бусдаас давуу байдал олгожээ

Баримт-2

2018.01.18-2018.01.24-ны хооронд 11 ширхэг УАЗ фургон машиныг мөн л дээрхийн адил худал мэдүүлсэн байна.Машин болгонд 1 суудал нэмж тавин 9 суудлыг 10 болгож, гаалийн байгууллагынханыг хууран мэхэлжээ. Ингэснээр 36 сая төгрөгийн онцгой албан татвар төлөлгүй хилээр гарсан хойно нь Сэлэнгийн цагдаагаас саатуулж ,улмаар 2 сар орчим Алтанбулагт шалгасан байна.Татвараас зугтаахын тулд 9 суудалтай машиныг 10 суудалтай гэж худал мэдүүлсэн болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон байна. Гэвч онцгой албан татвар төлүүлж, торгууль шийтгэл оногдуулсан эсэх нь тодорхойгүй,эрүүгийн гэмт хэргийн эд мөрийн баримтаар шалгагдаж байгаа машинуудыг эздэд нь өгчээ. Цагдаа, прокурор, хууль хяналтынханы бас л хуйвалдаж,хуулиа зөрчжээ.

Баримт -3

“Хурд авто” компани өмнө нь буюу 2017 оны 12 сард яг ийм байдлаар техникийн паспорт сольж, марк модель, суудлын тоог худал мэдүүлэх байдлаар 33 автомашин хилээр гаргасан нь тогтоогджээ.
Баригдангуутаа “Хурд авто” компани манайх 10 суудалтай машин авах ёстой байсан ч импортлогч ОХУ-ын тал андуурч,9 суудалтай машин илгээсэн байх тул ОХУ-руу буцааж өгнө үү гэсэн хүсэлт хүртэл тавьж байжээ. Гэтэл ОХУ-аас манай гаалийн Ерөнхий газарт өгсөн мэдүүлэгт машины марк, суудлын тоог үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг.

“Хурд авто” компани энэ төрлийн нийт 60 ширхэг машин оруулж ирснийг шалгуулах талаар гомдол гаргасан ч Гаалийн Ерөнхий газраас зөвхөн 21 машинд л хэрэг бүртгэлийн хэрэг нээж, үлдсэн 39 ширхэг машиныг нь шалгахгүй нуун дарагдуулсан байна.

Татвараас зугтаахын тулд төрийн байгууллагад хуурамч баримт бичиг бүрдүүлж,машины марк дугаарыг сольж мэдүүлнэ гэдэг бол маш ноцтой гэмт хэрэг. Тэр дундаа Сангийн сайд асан, УИХ-ын гишүүний хувийн компани ийм илт хууль бус үйл ажиллагаа явуулж,түүнийг нь хууль хяналтын байгууллага шалгахаас татгалзана гэдэг бол Монгол төрийн ялзралын дээд хэлбэр юм. Говийн аймгуудын баялагт төрсөн дүүгийнхээ компаниар дамжуулан эзэн суусан Б.Чойжилсүрэн өнөөдөр Сэлэнгэ аймгийг гааль, цагдаа, прокурортой нь бүрэн “атгажээ”.
“60 тэрбумын албан тушаалын сүлжээ “ бодит байдал дээр яг ийм байдлаар бүлэглэн хуйвалдаж,эрх мэдэлтэнд давуу байдал олгож,хууль бус үйлдлийг нуун дарагдуулж, гэмт хэргийг ч ХЭРЭГ биш болгож байна. Эрх мэдэлтэнд үйлчилж, энгийн иргэдийг нухчин дардаг МАФИ-ийн эрэг шураг нь төрийн хариуцлагатай албан хаагчид, хууль хяналтынхан болсон аймшигт ТОГТОЛЦОО-г бид чимээгүй харсаар сууна. Энэ машин маргааш магадгүй таныг хэрчихэд бусад нь харсаар суух уу?
Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө барилгын компанид НӨАТ-ын буцаан олголт нэрээр 10 гаруй тэрбум төгрөг төсвөөс авч байсныг ч шалгах хэрэгтэй. Ийм гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй мөртлөө юун ЁС ЗҮЙ шалгуур!!!!!

Зураг дээр: "Хурд авто" компаний хуурамчаар мэдүүлж Алтан булагийн гааль дээр саатуулагдсан машинууд хийгээд 9 болон 10 суудалтай фургоны ялгааг харуулав

Сэтгүүлч Б.Отгон 2020.04.16