УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж буй Б.Батзориг эхнэрийнхээ компанид ЖДҮ-ийн зээл авч өгсөн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэх шалтгаанаар УИХ-ын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж буй Б.Батзориг нь ЖДҮХС-ийн зээлийг албан тушаалтангуудад олгосон гэх асуудлаас гадна өөрийн эхнэр Л.Отгонжаргалынхаа "Тээвэр ачлал" компанид зээл авч өгсөн гэх асуудалд давхар холбогдсон билээ.
Барим нэгт, ЖДҮХС-ийн сайтад зээл авсан компаниудын жагсаалт бий.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хөрөнгө орлогын мэдүүлэгт "Тээвэр ачлал" байхгүй. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн мэдээлэлд "Тээвэр ачлал"компанийн нэг захирлаар түүний эхнэр Л.Отгонжаргал ажилладаг нь тодорхой байдаг юм.
"Тээвэр ачлал" компани нь хувьцаат компани. Нэг үгээр хэлбэл мэдээлэл нь нээлттэй ил тод байдаг гэсэн үг.
"Тээвэр ачлал" ХК-ийн эзэмшлийн тухай хөрөнгийн зах зээлийн мэдээлэл түгээдэг "Маркет инфо" сайтын санд ч дараах мэдээлэл байх ажээ.
Баримт хоёр.
Энэхүү дуулиан дэгдсэнтэй холбогдуулан ЖДҮХС-ийн Тамгын газрын дарга Ш.Сугар хэвлэлд тодруулга өгсөн байдаг. Тэрбээр "Тээвэр ачлал" компани Л.Отгонжаргал гэж хүнтэй холбогдолгүй биднийг зээл өгөх үед тус компанийн захирал нь н.Баттулга гэж хүн байсан гэж мэдээлсэн юм.
Гэтэл Монголын Хөрөнгийн Биржийн сайтад "Тээвэр ачлал" компанийн захирлаар Д.Баттулга ажиллаж байсныг 2017 оны IV улирлын тайланд тодорхой дурджээ.
Ингэснээр "Тээвэр ачлал" компанид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгогдсон нь үнэн. Харин энэ компанийн захирлаар Д.Баттулга ч ажилладаг нь үнэн. Мөн Л.Отгонжаргал захиралтай ч нь үнэн болж таарч байна.
Харин Л.Отгонжаргал нь Б.Батзоригийн гэргий үнэн болохыг нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж баталлаа.
Ингэснээр УИХ-ын дөрвөн гишүүн, Засгийн газрын хоёр ч гишүүн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлээс авсан болох нь батлагдаж байна.
Угтаа энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Харин татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулж, тэдний сайн сайхны төлөө ажиллах амлалт авсан гишүүд маань өөрсдийнхөө бизнесийг тэтгэх хэрэгсэл болгож байгаа нь ийнхүү баримтаар батлагдлаа.
ЖДҮХС-ийн зээл нь гуравхан хувийн хүүтэй, хэн хүссэнд нь олгогддоггүй, тун боломжит нөхцөлтэй 300 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээл билээ.
Одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны илд хэрхэн далайхыг л үзэх үлдлээ.
ээх сурвалж:ikon.mn