Монгол улс чацаргана хөтөлбөрийг сүүлийн 6 жил хэрэгжүүлж, тариалалтыг нэмэгдүүлж чаджээ. Иргэд аан-үүд нийт 5800-гаад га талбайд жимс тариалсны 93 орчим хувьд нь зөвхөн чацаргана тариалагдаж байна. Бид Монгол оронд ургасан шимт чанар сайтай чацарганыг экспортлоход түлхүү анхаарч байгаа.Тэгвэл зөвхөн гадаад зах зээл рүү зорих бус дотооддоо мөнгөн урсгалыг үлдээх боломжийг ЗГ эрэлхийлж байна.ЗГ-аас
Жимс жимсгэнэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Тодруулбал, монголчуудын гадаадаас хамгийн их худалдан авч иддэг жимснүүдийг эх орондоо ургуулдаг болох зорилт юм.Импортын жимсний хэрэглээг багасгаж, дотооддоо хүлэмжийн жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх шаардлага байна. Манай улс хил залгаа өвөрмонголд л гэхэд, бүх төрлийн жимсийг хүлэмжинд ургуулж байна.Ургуулахдаа ч мөн учиртай.Жилд 2 удаа ургац авахдаа Зах зээлийн эрэлтэт үе буюу цагаан сарын өмнө хурааж авахаар зохицуулж тариалдаг туршлага байгаа юм.