Чингис зочид буудалд Дундговь аймгийн МАН-ынхан онлайн гэх сургалт зохион байгуулж байна гэх мэдээллээр хэвлэлийнхэн очиж сурвалжлага бэлтгэв. Зариг.мн сайт болон бусад хэвлэл мэдээллийнхэн очиход 100 орчим хүнтэй сургалтыг тус газарт зохион байгуулж байжээ.
Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус аймгийн сумдын дарга нар бүхий эдгээрт хүмүүс нь сонгуульд зориулсан сургалтыг хийж байсан байж болзошгүй байна. Уг асуудлыг цагдаагийнхан шалгаж буй юм.
Зариг.мн сайтын сэтгүүлч Анхзулын тодруулсан бичлэгийг эх сурвалж болгон танд хүргэж байна.
Энэхүү сургалтын цаана УИХ-ын гишүүн Сү.Батболдыг байх магадлалтай гэдгийг эх сурвалж өгүүлж байна. Учир нь саяхан болсон МАН-ын удирдлагууд болон тус намын доторх фракцуудын төлөөллийн уулзалтаар Сү.Батболд нь Дундговь аймагт нэр дэвших тохиролцоо хийгдсэн гэнэ. Сү.Батболд нь 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргээс сонгогдсон ч тойрогтоо төдийлөн ажил хийгээгүй, иргэдтэй уулзаж, эргэх холбоог хийж чадаагүй учраас 2020 онд Сүхбаатар дүүргийнхэн түүнийг хүлээн авахгүй байх магадлалтай. Иймээс ээжийнхээ нутаг гэгдэх Дундговь аймгийн онилж, нэр дэвших эрхийг өвөртөөд байгаа сурагтай. МАН-аас Дундговь аймагт Д.Дамба-Очир нэр дэвшихээр горилж байсан ч намын дарга нь ҮГҮЙ гэдэг хариулалтыг өгчихсөн юм билээ. Харин Сү.Батболдын хувьд фракцынхаа зарим төлөөллийг жийж байгаад Дундговьд нэр дэвшихээр ажиллаж эхэлсэн бололтой. Учир нь тэдний фракцын төлөөлөл болох О.Одбаяр нь өнгөрсөн жилүүдэд Говьсүмбэр аймгийн усалж ирсэн. Говьсүмбэр+Дундговь аймгууд нэгдэж нэг тойрог болж байгаа билээ.
Уг нь хорио цээрийн дэглэмжтэй энэ үед нэг дор олон хүн цуглуулахыг хориглоод байгаа. Улсын Онцгой Комиссын гаргасан дүрэм журам үйлчилж байна. Гэтэл энэхүү дүрэм журмыг үл тоож, дээрх сургалтыг хийсэн нь араасаа олон асуудлыг дагуулж болзошгүй юм.