Монгол улсад энэ 7 хоногт ОУВС-гийн шинжээчид ирнэ. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг үрэлжлүүлэн хэлэлцэх юм. Өмнө нь манай улсад ОУВС-гийн шинжээчдийн баг хоёр удаа ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдалтай дэлгэрэнгүй танилцаж, холбогдох албаныхантай зөвшилцөөд буцсан байдаг. Энэ удаагийн уулзалтаар хэдэн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. хэчнээн чиглэлд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх тухай нарийвчлан ярилцах бололтой. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол энэ удаад тохиролцоонд хүрч чадахгүй бол Станд бай хөтөлбөрөөс татгалзах болно гэсэн яриа ч дуулдаж байна.
УИХ-ын нэлээд олон гишүүн Станд бай” хөтөлбөрт хамрагдахгүйгээр асуудлаа шийдээд явах тухай гөжүүдлэх болсон. Засгийн газрыг энэ хөтөлбөрт хамрагдах нэрээр огт ажил хийхгүй байгаа шүүмжлэх болсон билээ. иймд уг асуудлыг нухацтай ярьж судлах нь зөв гэдэг дээр байр суурь нэгдээд байна.
ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гэсэн хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл,
“standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм. Одоогоор Сангийн яамнаас энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний ам.доллар орж ирэхийг нууцалж буй. Зарим эдийн засгийн шинжээчид 450 сая ам.долларын хүрээнд хэлцэл явагдсан гэх мэдээлэл өгч байна. Харин нөгөө хэсэг нь 1,5 тэрбум ам долларын хэлэлцээр хийгдэж байгаа. Энэ мөнгөний эхний хэсэг нь 2 сарын дундуур гэхэд орж ирнэ. Гол нь энэ удаагийн уулзалтаас бүх зүйл шалтгаална гэсэн хүлээлттэй байна.