Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгах ажлын хэсгийнхэн “Эрэл” ХХК-ийн захирал, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн Пүрэв гарагийн үдэш нэгжлэг хийжээ. Түүнийг Чингис бондын хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан “Эрэл” ХХК-ндаа ямар ч барьцаа өгөлгүйгээр хоёр удаа зээл авсан. Үүнийгээ эргэн төлөөгүй, Хөгжлийн банкны удирдлагууд Б.Эрдэнэбат нарын хооронд хувийн ямар нэг ашиг сонирхол байж болзошгүй гэж үзээд тайлбар мэдүүлэг, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээг авахаар АТГ болон ЭЦГ-ын ажлын хэсгээс томилогдсо мөрдөн байцаагч Батболд гэдэг хүн очжээ. Бидэнд олдсон мэдээллээр Б.Эрдэнэбат эхлээд 14 сая, дараа нь есөн сая ам доллар ямар ч барьцаагүй авч нэгч төгрөг эргэн төлөөгүй гэнэ.
Ийнхүү үзлэг шалгалт хийж эхэлтэл Б.Эрдэнэбат мөрдөн байцаагч Батболдыг нэг бус удаа цохиод авчээ. Зарим эх сурвалж 2-3 удааалгадсан гэсэн мэдээлэл өгч байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан дагуу “Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн ЦЕГ-ын Тусгай субьектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин