ХСҮТ эмнэлэг Хөхний хорт хавдрыг оношлох боломжгүй болжээ

ХСҮТ эмнэлэг Хөхний хорт хавдрыг оношлох боломжгүй болжээ

Хавдар судлалын үндэсний төвийнхөн хөхний хортой болон хоргүй хавдрыг оношлох боломжгүй болжээ. Учир нь тус төвд байдаг уг өвчнийг оношлох Маммографийн аппарат нь эвдэрсэн байна. 2016 оны 12 сард эвдэрсэн уг аппартын оношийг тогтоож янзлах боломжтой эсэх талаарх дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тус эмнэлгийн удирдлагын тайлбараар бол данс хаагдсан учраас засуулах боломж олдоогүй. Данс нээгдэхээр засуулах ажлыг хөөцөдөнө гэв. Монгол улсын төрийн эмнэлгүүдийн дунд ганц байдаг уг аппарат нь эмэгтэйчүүдийн хөхний хавдрыг оношлох чухал үүрэгтэй юм. Тус эмнэлэгт хөхний хортой болон хоргүй хавдараа оношлуулах гэсэн эмэгтэйчүүдийн урт дараалал үүсээд байгаа юм байна. УГ аппаратыг 2012 онд ХСҮТ эмнэлэгт суурилуулж байжээ. Philips бырэндийн дээрх аппарат нь чухам ямар гэмтэл гарсан. Хэчнээн төгрөгийн засвар шаардлагатай зэргийг албан ёсны төлөөлөгчийн газар нь үзэж тогтоох юм байна. мөн хэдий болтол уг аппарат эвдрэлтэй байх нь тодорхой бус. тэгэхээр хөхний хортой болон хоргүй хавдрыг оношлуулах гэсэн бүсгүйчүүдийн хувьд хүлээхээс өөр аргагүй байдалд хүрчээ.