БСШУ-ны сайд Ж.Батсуурь салбарынхаа бодлогын талаар доривтой шийдвэр хараахан гаргаагүй байна. Өнгөрсөн 4 жил явсан боловсролын системийг зөв ч гэсэнгүй. Буруу ч гэж таалаагүй явна. Гагцхүү түүний өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн сайн ажил нь халаа сэлгээ бололтой. Түүний яамандаа хийсэн ажлын байрны өөрчлөлт, албан тушаалын хувиарлалт нь Төрийн өмчит их дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрчилж шинэчлэх ажлаар үргэлжилж байна. Тодруулах юм бол:
МУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ын Ерөнхийлөгч Д.Рэгдэл орлогч даргаар нь БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг нарийг эрхэм сайд болгоож томилсон байна.
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийн зөвлөх Н.Бэгз гэх эрхэмийг томилжээ. Харин түүний орлогчоор БСШУС-ын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн гэгчийг томилсон байна.
АШУҮИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ШУА-ын жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нарыг томилжээ.
ХААИС-ийн ТУЗ-ийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар нь БСШУСЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Баярмагнай нарийг томилж ажилд нь оруулсан байна.
СУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар нь А.Дашпэлжээ нарыг тус тус томилж ажиллуулахаар болжээ.
МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар нь Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нарыг томилжээ.
Хөгжим бүжгийн коллежийн удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар нь Үндэсний урлагийн их театрын Уран сайхны удирдагч, УГЗ А.Цэдэн-Иш нар томилогдон очсон байна.
Улаанбаатар их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, орлогч даргаар нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нарыг томилжээ
Ийнхүү Төрийн өмчит их дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд эрхэм сайд өөрийн болон хүрээлэн буй хүмүүсийнхээ ар талыг засав бололтой. Удахгүй сургуулийн упирдлага бусад нэгжид гар хүрч эхлэх биз ээ.