УИХ-ын гишүүн, АН-ын даргын сунгаанд өрсөлдөгч С.Эрдэнэ тун ч эмзэг байгаа бололтой. Түүний хувьд асуудал бүрт эмзэг хандаж байгааг нь ганцхан жиргээнээс нь хардаж болохоор байна. Учир нь сэтгүүлч Б.Ганчимэгийн жиргээнд тун ч сэтгэл нь эмзэглэсэн бололтой пост үлджээ. Х.Эрдэнэбилэг гэж хүн С.Эрдэнээг муулсан чинь миний үнэт зүйлрүү халдлаа гэнэ. С.Эрдэнэ гэдэг үнэт зүйлтэй хүн байна аа бас. гайхмаар гэсэн жиргээг өөрийнхөө хуудсанд үлджээ. Үүнийг харсан сэтгүүлч Б.Ганчимэг "хахаха өглөөний үнэнхүү тэсрэлтэй инээд бэлэглэсэнд баярлалаа" гэж жиргэсэн байх юм. Харин энэ жиргээний хариу болгож УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Нэг эмэгтэй арслан заанд өдрийн мэнд хүргэе. Биеэ худалдаж болно итгэл үнэмшил сайхан сэтгэлээ авч үлдэх ёстой. гэсэн байна.
АН-ын даргын сонгуулийн сунгаанд С.Эрдэнэ оролцож байгаа. Түүнийг өрсөлдөгчид нь баалаад эхэлсэн. Тухайлбал С.Эрдэнэ гэгчийн нэр орсон асуудал бүрийг хэвлэлийн хуудсанд буулгах гэж оролдох болжээ. Харин үүнд нь эмзэглэсэн үү эсвэл үнэхээр Б.Ганчимэг сэтгүүлчид уурссан уу ямартай ч их л цухалдангүй жиргэсэн байх юм.