Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн төр буцаан авна. Ийм мсж өнгөрсөн 7 хоногоос эхлэн гарах боллоо. Зарим улс төрчдийн тайлбараар бол энэ нь хий дэмий явуулга. Зүгээр л улс төрийн явцуу эрх ашиг гэж тайлбарлаж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төрд Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах мөнгө байхгүй. Нөгөө талдаа төр хувийн хэвшлээс шууд өмчийг нь булаан авч болохгүй гэдэг тайлбар өгч байна.
Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувь гэдэг бол луйвар. Эрдэнэт үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр нам дамжсан эдийн засгийн бүлэглэл авчихсан. иймээс төр өмчөө буцаан авах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.
Ямартай ч энэ 7 хоногт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдсан эсэх асуудлаарх Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт. мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг ярих бололтой. Энэ 7 хоногийн гол үйл явдал уг асуудлыг тойрон өрнөх нь тодорхой болж байна.
УИХ-ын дарга М.Энхболд эрх баригч намын даргын хувьд асуудлыг нухацтай ярина гэсэн нь үнэн. Харин түүний хувьд Эрдэнэтийн 49 хувийг төрд авна гэж шуудхан хэлчихээгүй. Гэхдээ авахад гэмгүй гэсэн мсж-ийг хаясан талаар эрх сурвалж өгүүлж байна.
Ц.Нямдорж, Ж.Батзандан гэх мэт улс төрчид Эрдэнэтийн 49 хувийг Төр авах ёстой. Төр угаасаа уг асуудлыг 6 сард л шийдэх ёстой байсан. Гэвч тухайн үеийн засгийн газар хуйвалдаанд идэгдэж Монголын зэс компанид бэлэглэчихсэн. Тэд нь өөрийн мөнгөөрөө авсан гэж байгаа ч үнэн хэрэгтээ луйвар орчихлоо гэсэн шүүмжлэлийг хэлсээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг энэ 7 хоногт нухацтай, бас сүржин, шуугиантай хэлэлцэх нь дамжиггүй ээ.