2012-2016 онд АН+МАХН-ын хамтарсан эвслийн засгийн газар ажиллаж байсан билээ. Энэхүү эвслийн Засгийн газрын буянаар О.Ганбат гэх нэгэн гааль гэх хаялгатай, унацтай их айлыг удирдах аз тохиосон байдаг. Гаалийн байгууллага нь газар, хороод гээд салбарласан олон бүтэцтэй тул О.Ганбат энэ боломжийг овжин харж дарга болсон даруйдаа л өөрийн гэсэн хүнээ газар, хороодын даргаар сэмхэн тавьж чадсан гэдгийг өнөөдөр Гаалийнхан ам уралдан ярьдаг юм билээ. Үүний нэг жишээ нь Сэлэнгэ аймгийн гаалийн газрын даргаар өөрийн хамтрагч, найз Халтарын Наранмандах гэгчийг томилон ажиллуулсан байдаг. Гэтэл Х.Нармандах нь дарга найзынхаа эрх мэдэлд хэт дулдуйдан ашиг сонирхол нь дийлдэхгүй хууль бус зүйл хийж эхэлсэн байдаг юм билээ. Хэдхэн сар ажиллаад л авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдан арга хэмжээ авахуулсан түүхтэй нэгэн бол Х.Нармандах гэнэ шүү.
Сэлэнгийн гаалийн дарга асан Х.Наранмандах нь барилгын инженер мэргэжилтэй, уг албанд томилогдохоосоо өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярын “Оргил” рашаан сувиллын арын албыг хариуцан ажилладаг байсан гэдэг. Тэр төрийн албаны тийм чухал салбарыг удирдах чадваргүй нэгэн гэдэг нь батлагдаж, удалгүй ажлаас нь буулгаж байжээ. Гаалийн Ерөнхий газрын дарга асан О.Ганбат нь өөрийн найз Х.Нармандахыг нэг удаа хоёр удаа хаацайлаад өнгөрсөн ч эцэст нь “АТГ-аас арга хэмжээ ав” гэсэн шаардлагын дагуу хийсэн хэрэгт нь хариуцлага хүлээлгэсэн байдаг байна.Гэвч энэ бол ердөө л дүр эсгэлт байсан түүхтэй.
Хэдхэн хоногийн дараа Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн хорооны дарга хэмээн Х.Нармандах нь ороод иржээ. Гаальчид эвэртэй туулай үзсэн юм шиг угтсан байдаг байна. ГЕГ-ын зарим нэг хүн “Юу болж байна аа хэмээн уулга алдаж байсан гэдэг.
Энэ мэтээр О.Ганбат гэгч нь Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа өөрийнхөө найз нөхдийг тус салбарт албан тушаалд чихэж, харин эгэл жирийн 70 гаалийн албан хаагчийг халж байсан түүхтэй нэгэн.