З.Энхболдтой өрсөлдөх амлалтаа умартсан Э.Бат-Үүл яахнав дээ

З.Энхболдтой өрсөлдөх амлалтаа умартсан Э.Бат-Үүл яахнав дээ

Өнөөдөр нэгийг яриад маргааш мартчихдаг ой санамж нь загасных аятай болсон улс төрчид одоо боль. 

Хэдхэн хоногийн өмнө нь том том дуугарч, өөрийн намынхаа нэг улс төрчийг онилж аваад л мацаж, ноолж байсан хүн өнөөдөр өөр юм яриад зогсч байгаа нь юу гэсэн үг вэ? Улаанбаатар хотыг хамгийн сайн удирдсан засаг дарга бол Э.Бат-Үүл мөн. Үүнийг нийслэлчүүд бүгд нэг дуугаар хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй. Харин түүний сүүлийн үеийн үг үйлдэл бүрт нь үнэндээ үнэн гэх зүйл алга уу гэх хардлага төрүүлэх болов. 

Хэдхэн хоногийн өмнө л АН-ын даргын зөвлөх З.Энхболд хаана өрсөллдөнө тэнд нь очиж би өрсөлдөх болно хэмээн ам уралдаж суусан хүн бол Э.Бат-Үүл. 

Э.Бат-Үүл энэ тухай тодруулгадаа “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй, Ардчиллын дайснуудтай тэмцэхийн тулд би бие дааж дэвшихээр шийдсэн. Би З.Энхболдыг хаана нэр дэвшинэ тэнд очиж бие дааж нэр дэвшинэ” гэв. 

Эрдэнийн Бат-Үүл@E_BatUul
 

Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө! Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа...?!

368 people are talking about this
 
 

Харин өнөөдөр Э.Бат-Үүл Ардчилсан намынхаа төв байранд мэдээлэл хийж, байр суурь нь 360 хэм эргэчихсэн тууж явна. Тэр эрх баригч намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нартай өрсөлдөх юм гэнэ. Ийм л хэдхэн хоногийн заагт хувирч, хувьсаж буй хүнд хэн итгэх билээ.

видео эх сурвалж: gogo.mn page хуудас 

Ийнхүү 7 хонохгүй байр сууриа өөрчилж яваа улс төрчид ганц Э.Бат-Үүлээр хязгаарлагдахгүй биз. 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болох хүртэл мөн ч олон туйлбаргүй, жанжин шугамгүй, зарчимчдаа үнэнч биш, улааныг харж урваад, шарыг харж шарваад явах нөхөд олон үзэгдэх биз.