УИХ-ын хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан, худалдан авсан үйл явж нь төрийн эрхэнд халдсан. Олон улсын гэрээг зөрчсөн. Маш том хувилдааны луйвар байсан учраас төр өмчөө буцаан авах нь зөв гэж хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр байнгын хороонд танилцууллаа.