МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж чадахгүй нь ойлгомжтой байсан. Гэвч МАХН-ын Та бидний эвслээс Н.Энхбаярыг Баянгол дүүрэгт нэр дэвшүүлэхээр болж, материалыг нь Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн билээ. Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн Түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан билээ. Энэхүү заалтын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж үзэж буй юм байна.
Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүйн тулд Сонгуулийн тухай хуульд дээрх заалтыг оруулсан эсэх маргаан 2019 оны сүүлээр гарч байсан билээ. Уг маргаан нь Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсч саяхан эцэслэгдэн шийдэгдсэн. Тус маргааны хүрээнд Н.Энхбаяр нь сонгуульд нэр дэвших боломжгүй болсон юм. Н.ЭНхбаяртай ижил сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн жагсаалтанд Нийслэлийн засаг дарга асан Б.Батбаяр нарын хүмүүс багтаж байгаа билээ.