Эрдэнэт үйлдвэрийг худалдсан, худалдан авсан үйл ажиллагааг шалгасан УИХ-ын ажлын хэсэг 400 сая ам долларын эх үүсвэрийг шалгажээ. Ингээд шалгалтын дүнгээр уг мөнгө нь нэг эх үүсвэрээс гарсан. Хуйвалдааны шинжтэй мөнгө болохыг илрүүлсэн гэж байна. Тодруулах юм бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” ХХК нь 400 сая ам долларыг бүрдүүлэхийн тулд өөрийн үндсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Мөн банкнаас зээл авсан. Өөр аж ахуйн нэгжээс зээл авсан байжээ.
“Монгол зэс” ХХК дүрмийн сангаа 112 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
“Кио эс И” ХХК-аас 62,9 сая ам доллар зээлсэн.
“Ривер стоне пропертс” ХХК-аас 70 сая доллар зээлсэн.
“Юнайтед энержи системс” ХХК 70 сая ам доллар зээлсэн.
“Конетик” ХХК 68 сая ам долларыг Монголын зэс” ХХК зээлсэн байна.
Худалдаа хөгжлийн банкнаас “Монгол зэс” ХХК 70 сая ам доллар өөрийн нэр дээрээ зээлж 400 сая ам долларыг бүрдүүлжээ. Гэтэл дээрх бүх аж ахуйн нэгж нь дээрх мөнгийг бүгд худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн байна. Иймээс л Монголын зэс” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг бүрдүүлсэн 400 сая ам доллар нь хуулийн зөрчилтэй гэж Ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ.