УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 531 ТӨГРӨГ БОЛЖ УНАВ

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 531 ТӨГРӨГ БОЛЖ УНАВ

Улсын их дэлгүүрт өнгөрсөн амралтын өдөр томоохон гал гарсан билээ. Уг галын улмаас улсын их дэлгүүрийн хувьцааны үнэ огцом буурч эхэлжээ. Учир нь улсын их дэлгүүр нь хувьцаат компани билээ.

Улсын их дэлгүүрийн хувьцааны нэгж үнэ нь 800 орчим төгрөг байсан. Гэхдээ сүүлийн хэдэн сар тогтмол буурч байсан ч огцом унаагүй юм. Харин ням гарагт гарсан галын улмаас хоёр өдрийн дотор огцом буурч 531 төгрөг болоод байна. Гал гарахаас өмнө Улсын их дэлгүүрийн нэгж хувьцааны үнэ 611 төгрөг байсан юм. Улсын их дэлгүүрийн 5, 6, 7 дугаар давхарууд нь бүрэн галд автсан бөгөөд мөн нэг давхараасаа дээүээ 7 давхар хүртлэх ерөнхий гонх буюу заал хэсэг нь ямар нэг хэлбэрээр шатсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Иймээс хөрөнгийн биржээс улсын их дэлгүүрт хандан ямар хэмжэээний хохирол гарсан, хохирдлыг хэрхэн барагдуулах, тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байсан хувь хүн, аж ахуйн нэгжийн хохирол ямар хэмжээтэй зэрэг нарийн мэдээллийг олон нийтэд зарлахыг хүсчээ. Учир нь хувьцаат компани гэдэг нь аливаа мэдээллээ ил тод нээлттэй зарлах ёстой бөгөөд хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрэх ёстой гэдэг шахалтыг хөрөнгийн биржээс улсын их дэлгүү хувьцаат компанид өгчээ. Улсын их дэлгүүр нь мянга орчим ажилтантай, 200 орчим лангуу тасагтай үйл ажиллагаа явуулдаг юм. Улсын төсөвт сүүлийн гурван жил 1 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн аж ахуйн нэгж юм. Улсын их дэлгүүр нь 1924 онд байгуулагдсан бөгөөд 1959 онд одоогийн барилгаа ашиглалтанд оруулж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Хожим их дэлгүүрийн барилгад хэд хэдэн удаагийн засвар хийж, шинэчлээд байсан билээ. Танд дахин сануулахад 6 сарын 7 өдөр гарсан гал нь 16 цагийн орчим гарч, 21 цагт онцггой байдлын 200 гаруй албан хаагч бүрэн унтараасан юм.