Улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорио зурагдугаар сарын 30 өдөр дуусна. Иймээс энэ жилийн эрдмийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын хоёр, гуравны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр боловсролын үнэлгээний төвөөс өглөө.
Өнөөдөр шалгуулагчдын суудлын хуваарь eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д байршиж эхэлжээ. ЭЕШ 2020 долдугаар 2-3-ний өдрүүдэд явагдана. Хэрвээ УОК өндөржүүлсэн бэлэн байдлынхаа хугацааг сунгавал ЭЕШ-ын тов хугацааг баталгаажуулах арга хэмжээ авах гэнэ. Тухайн шалгуулагчийг шалгалт авах байр руу нэвтрүүлэхэд тодорхой хугацаа зарцуулах тул суудлын хуваарь дээр нь нарийн хугацаа зааж өгсөн байгаа. Сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй
Шалгалтын байр бүр дээр хоёр тусгай ангийг бэлдсэн. Халуурсан, биеийн байдал нь муудсан хүүхдүүдийг энэ ангид оруулна. Нэг ангид дээд тал нь 12 буюу хүүхдүүдийн хоорондын зай 2м байна. Улсын хэмжээнд нийт 85 шалгалтын байран дээр улс орон даяар нэгэн зэрэг шалгалт өгнө. Нийт 10 мянга гаруй хүн энэ жилийн ЭЕШ дээр нэгдсэн зохион байгуулалттай ажиллана. Босго оноо үндэсний хэмжээнд өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа. Харин их, дээд сургуулиуд босго оноогоо бууруулж байгаа. Энэ тухай сургуулийн тус бүрийнх нь элсэлтийн журмаас харж болно.
шалгалтыг долдугаар сарын хоёрны өдөр эхлүүлж, 5 өдөр дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
- Долдугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас эхлэн Монголын түүх, Англи хэл
- Долдугаар сарын 3-ны өдөр Хими, Газарзүй, Нийгмийн ухаан
- Долдугаар сарын 4-ний өдөр Биологи, Математик
- Долдугаар сарын 5-ны өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтууд тус тус явагдах юм байна.