УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Эрдэнэтэд шахаа хийсэн гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ анх мэдэгдэж байсан билээ. Үнэхээр л Шударга гишүүн гэгдэж явдаг Ц.Нямдоржийн хүү Эрдэнэт үйлдвэрт 3 ч удаа бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь баримтаар ил гараад байна.
1-Иргэн Н.Анхбаярын эзэмшлийн “Анлимитед” ХХК “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллах эхлэлээ 2004 онд тавьж байжээ. 2004 оны 01 сарын 30-нд нийт 206.700 ам.долларын гэрээ хийсэн байдаг байна. 2004 онд Ц.Нямдоржийн төрсөн хүү Н.Анхбаяр 24 настай байсан гэнэ.Харин Ц.Нямдорж нь тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж байжээ.
2-Иргэн Н.Анхбаярын эзэмшлийн “Анлимитед” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилласан түүх арвин бололтой. 2004 оны 05 сарын 24-нд нийт 298.700 ам.долларын гэрээг мөн хийж байжээ.
3- Иргэн Н.Анхбаярын эзэмшлийн “Анлимитед” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэртэй 2006 оны 07 сарын 28-нд нийт 255.000 ам.долларын гэрээ хийсэн байна.
Ийнхүү 2004-2006 онуудад нийтдээ 760.400 ам.долларын 3-н гэрээг Н.Анхбаярын "Анлимитед" ХХК нь “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн байдаг. Залуухан хүү улсын том үйлдвэртэй гэрээ байгуулахад аавынх нь нөлөө байсан нь гарцаагүй. Гишүүн Ц.Нямдорж хүүгээ дэмжиж танил талдаа тус болж гэрээ байгуулж өгөхийг хэлсэн гэдгээ өнөөдөр өчиж сууна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржын тайлбар
Ц.Нямдорж нэгэнтээ хэлсэн байдаг. Ухуул хэнээс ч но гарна гэж. Яг үүнтэй ижилхэн Ц.Нямдорж гишүүн ч өөрөө ариухан цагаан биш гэдгээ нотолчихлоо. Одоо Эрдэнэт үйлдвэрт хэн дуртай нь шахаа хийх боломжгүй болсон. Учир нь хувийн хэвшлийн оролцоотой гэдэг тайлбар байгаа. Гэтэл өнөөдөр 100 хувь төрд авах тухай ярьж байна. Ийм нөхцөлд эргээд энэ мэт гишүүний ар талынхан шахаа хийдэг бизнес болоод хувирчих вий дээ.