Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалагдаад байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалтын улмаас олон улс орон хилийн хорио тогтоож, улмаар дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж байгаа энэ цаг үед хаврын тариалалтын бэлтгэлийг хангах, тариалалтыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээндээ хүргэж үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ХХААХҮЯ, холбогдох газрууд олон ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн тариалалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 09-нөөс эхлүүлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалалт хийгээд байгаагаас үр тариа 375.1 мянган га-д, үүнээс улаанбуудай 358.3 мянган га-д, төмс 17.4 мянган га-д, хүнсний ногоо 8.5 мянган га-д, тосны ургамал 56.1 мянган га-д, тэжээлийн ургамал 28.8 мянган га-д, жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тус тус тариалснаар улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелсэн бөгөөд цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцож байна.
Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалагдаад байна.
Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 84 сумын 1158 аж ахуйн нэгж, иргэдийн 358.3 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 73.6% буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.
Энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдсэн мэдээтэй байна.
Энэ оны 6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байгаа бөгөөд шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарч байна.
Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар
- Онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, хаврын тариалалтад бодитой дэмжлэг үзүүлэх, цаашид тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 138 дугаар тогтоолыг батлан гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
- Энхүү шийдвэрийн дагуу тариалангийнүйлдвэрлэлэрхлэгчиргэн, ажахуйннэгжүүдэд зориулан 3 хувийн хүүтэй, 1жилийнхугацаатай 150.0 тэрбумтөгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран ажилласнаар зээл олголтыг эхлүүлээд байна.
-Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу 10.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 277 ширхэг техник, тоног төхөөрөмжийг 263 иргэн, аж ахуйн нэгжид, 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 177 тонн ургамал хамгааллын бодис, 842 тонн нийлмэл бордоо, 72 тонн гумины бордооны үнийг тус тус 50 хувиар хөнгөлж нийтдээ 335 иргэн, аж ахуйн нэгжид 20-50 хүртэл хувийн урьдчилгаатайгаар тариалалтын өмнө олгох ажлыг зохион байгуулав.
- Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар 270 иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.
- Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 12.5 мянган тонн улаанбуудайн элит үр импортлох зөвшөөрлийг 18 аж ахуйн нэгж, байгууллагад олгож хэрэгжилтийг зохион байгуулсан хэдий боловч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд 1.1 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 5.0 мянган тонн, нийтдээ 6.1 мянган тонн улаанбуудайн үр импортоор нийлүүлэгдсэн болно.
Тиймээс хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт дотоодын ургацаас бүрдүүлж нөөцөлсөн 7.5 мянган тонн, импортын 5.0 мянган тонн, нийтдээ 12.5 мянган тонн улаанбуудайн үрийг хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлснээр улаанбуудайг төлөвлөсөн хэмжээндээ тариалах боломжийг бүрдүүлэв.
- Хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор Улсын төсвийн 160.0 сая төгрөгийн хөрөнгөөр 5.0 тонн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын буцалтгүй тусламжийн 100 сая төгрөгийн дэмжлэгээр 3.4 тонн, нийтдээ 8.4 тонн ногооны үрийг 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан иргэд, ногоочдод үнэгүй олгож дэмжлэг үзүүлэв.
- Орон нутгийн төсвөөс төмсний үр шинэчлэлд 62.0 сая төгрөг зарцуулж 70 гаруй тонн элит үр худалдан авч иргэдэд олгож дэмжлэг үзүүлсэн бол аж ахуйн нэгжүүд 150.0 мянган ширхэг вирусгүй бичил булцуу, 50 тн супер элит үр, 500 тн элит үрээр үрийн шинэчлэл хийлээ.
- Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалагдсан хөрсний тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 32-120 м2-ийн 48 ширхэг хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.
- Жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх хүрээнд 10.4 мянган ширхэг чацарганы суулгацыг хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулав.
- БНХАУ-ынЗасгийн газрын хөнгөлөлттэйзээлийнхөрөнгөөрхэрэгжүүлжбуй, “Хөдөөажахуйнбүтээгдэхүүний үйлдвэрлэлийгдэмжих” төслийнхүрээндэнэ онд 10.8тэрбумтөгрөгийнүнэ бүхий бага болон дунд оврын 70ширхэгбороожуулагчийгусалгаатайтариаланэрхлэжбуй40ажахуйннэгж, 11иргэндзээлээролгож суурилуулах ажлыг зохион байгуулснаар усалгаатай талбайн хэмжээг 4.1 мянган га-гаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэв.
- Таримал ургамлын ургалтын үеийн хог ургамалтай тэмцэхэд 1.2 тэрбум төгрөгийн гербицид, уринш боловсруулалтад 2.1 тэрбум төгрөгийн шатахуун, төрөл бүрийн бордоо нийлүүлэхэд 1.3 тэрбум төгрөг, нийтдээ 4.6 тэрбум төгрөгийн бараа ажил үйлчилгээг Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр дамжуулан зээлийн аргаар хэрэгжүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна.