Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу шинээр байгуулагдах Засгийн газрын 4 сайд давхар дээлтэй байна. Нэг нь мэдээж хэрэг Монгол Улсын Ерөнхий сайд байхаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайдад МАН-ын дарга, У.Хүрэлсүхийг улираан ажиллуулахаар тус намын бага хурал 100 хувийн саналаар дэмжээд байна. Өнөөдөр өглөө хуралдсан тус хурлаас дээрх шийдвэр гарав.
У.Хүрэлсүх нь 2018 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа билээ. Тэр 2020-2024 онд Ерөнхий сайдаар ийнхүү ажиллахаар болж байх шиг байна. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй л бол зам нь нээлттэй.
У.Хүрэлсүхийн засгийн газарт давхар дээл өмсөх эрхтэй УИХ-ын гишүүн хэн хэн байх вэ гэдэг анхаарал татаж байна. Одоо сайдаар ажиллаж байгаа, сая УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон эрхмүүдээс 4-5 хүний нэр яригдаж байна.
ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ улирах магадлал маш өндөр байна. Түүний хувьд У.Хүрэлсүхийн зүүн гар гэгдэх болоод удаж байна. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгаас өндөр дэмжлэгтэй нэгэн. Ийм ч учраас үлдэх магадлал хамгийн өндөр байна. ЗГХЭГ-ын даргаараа үлдэх, эсвэл Эдийн засаг хөгжил хариуцсан сайд болох магадлалтай.
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар засгийн газарт үлдэх магадлалтай. Сая хийсэн эдийн засгийн эсрэг арга хэмжээ, мөн удахгүй төлж барагдуулах бондын өр, своп хэлэлцээр зэргийн учрыг олж, хужир тунгаах, мөн төсөвт тодотгол хийж хохирол багатай давахад тэр л хэрэгтэй гэх мсж МАН дотор шуугиж эхэлжээ.
Эрүүл мэндийн сайд Сарангэрэл. Ковид-19 вирусын эсрэг ажиллаж буй арга барил нь түүнийг сайдаар үлдээх магадлалтай. Гэвч бүтэх магадлал бусдыгаа бодвол бага гэнэ.
Гадаад харилцааны сайдын албан тушаалд С.Батболдын нэр яригдаад эхэлжээ. С.Батболд нь сая Дундговь аймгаас сонгогдсон. Тэрээр Д.Цогтбаатарын орыг залгаж Гадаад харилцааны сайдын албан тушаалд очих бололтой байна.