Ш.Раднаасэд: Эрдэнэтийг авахын тулд хадгаламж эзэмшигчийн хөрөнгийг татан оруулсан гэхэд үгүйсгэх арга үгүй байна
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын Ростех компаниас “Монголын зэс” ХХК худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банк болон бусад аж ахуйн нэгжээс зээл авч 400 сая ам долларыг бүрдүүлсэн байдаг. Энэхүү мөнгө нь бүхэлдээ Худалдаа хөгжлийн банкнаас гарсан гэдэг дүгнэлтийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг хэлээд байна. Учир нь “Монголын зэс” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан. мөн тус компанийн зээлсэн аж ахуйн нэгжүүд нь бас л зээлсэн гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Тодруулбал: Монголын зэс” ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам долларыг дараах байдлаар бүрдүүлжээ.
“Монгол зэс” ХХК дүрмийн сангаа 112 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
“Кио эс И” ХХК-аас 62,9 сая ам доллар зээлсэн.
“Ривер стоне пропертс” ХХК-аас 70 сая доллар зээлсэн.
“Юнайтед энержи системс” ХХК 70 сая ам доллар зээлсэн.
“Конетик” ХХК 68 сая ам долларыг Монголын зэс” ХХК зээлсэн байна
Худалдаа хөгжлийн банкнаас “Монгол зэс” ХХК 70 сая ам доллар өөрийн нэр дээрээ зээлсэн байдаг. Эдгээр бүх мөнгө нь цаагуураа Худалдаа хөгжлийн банкнаас гарсан гэж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг дүгнээд байгаа. Ш.Раднаасэд гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтээр уг мөнгө нь тухайн үеийн ханшаар 900 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Энэ мөнгийг ганц банк гаргасан нь эрдлийг үүсгэж байна. Тус банкинд хадгалуулсан төрийн мөнгө ч ийшээ гарсан байж болзошгүй гэдэг тайлбарыг өгөөд байна. Тухайлбал Монгол банкнаас байршуулсан 360 тэрбум төгрөг. Хөгжлийн банкны 3,7 тэрбум төгрөгийг уг зээлд зарцуулсан байж болзошгүй гэлээ.