Оросоогийн Чулуунбилэг гэж залуу Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр боллоо. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байгаа энэ залуу 3 гол зарчмыг баримтлан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр болжээ.
Ардчилсан намд манлайлал, үзэл баримтлал үгүйлэгдэж байна. Нэг дарга дагасан эв нэгдлийг бий болгох бус үнэт зүйл дээрээ эвлэж нэгдсэн Ардчилсан намыг бий болгох нь О.Чулуунбилэгийн үндсэн зарчим гэнэ. Тэр энэ л зарчмынхаа төлөө Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр болсон гэдгээ хэллээ. Мөн Ардчилсан нам ялагдлаа гээд Ардчилал ялагдах ёсгүй. Гэтэл Ардчилал ялагдах эрсдэлтэй бий болчихлоо. Иймээс л энэ асуудлыг хурцаан хөндөж, асуудлыг зөвөөр харах цаг бий болчихлоо. Иймээс л энэ тал дээр анхаарч, АН энэ асуудлыг хөндөн зөв талаас нь харах ёстой. Ингэхийн тулд АН дотооддоо шинэчлэлээ хийж, асуудлаа зөв тавих ёстой гэв.
Ардчилсан намын хувьд дураараа биш дүрмээрээ явах цаг болсон. Намын дүрэм дээр юу гэж бичсэн. Тэр дагуу л намын даргын сунгааг явуулах ёстой. Нэг дарга сонгохын тулд намынхаа дүрмийг өөрчлөх гэж дайрч болохгүй. Харин намынхаа дүрэм журмын дагуу намын даргын сунгаагаа явуулж, их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийдэх нь зөв. Нэг тэргүүнд намын даргын сунгаагаа одоо байгаа дүрмээрээ явуулах ёстой гэж Ардчилсан намын даргын сунгаанд оролцогч О.Чулуунбилэг илэрхийллээ.
видео эх сурвалж: зариг.мн сайт