ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙД С.ЧЕПУРНОЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ коронавируст цар тахлын үед Беларусь Улсад суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг эхлүүлсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 19-нд гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар болон беларусийн техник, технологид тулгуурлан экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов.