Сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийг 9 сарын 1 өдөр эхлүүлнэ

Сургууль цэцэрлэгийн хичээлийн жилийг 9 сарын 1 өдөр эхлүүлнэ

Сургуулийн өмнөх боловсол буюу цэцэрлэгийн насны 305 мянган хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн насны  682 мянган хүүхэд,  152 мянган оюутан Их дээд сургуульд суралцах ёстой.

2020-2021 оны хичээлийн жилийг 9 сарын нэгний өдөр эхлүүлэх эсэх дээр өнгөрсөн өдрүүдэд олон удаагийн судалгааг явуулсан байна. Энэхүү судалгааг хийсний үндсэн дээр хичээлийн шинэ жилийг 9 сарын нэгэнд эхлүүлэх боломж байгаа гэж үзсэн байна. Гэхдээ уламжлалт хэлбэрээр явуулах уу эсвэл хэрхэн арга хэмжээ авч, ямар хэлбэрээр танхимийн сургалтыг явуулах эсэхийг шийдэхийн тулд дахин ажлын хэсэг дээрээ ярилцахаар болжээ. Маргааш Засгийн газрын хуралдааны үед энэ асуудлыг эцэслэн шийдэх юм байна.