2020 оны 8 дугаар сард 16 нислэгийг үйлдэж, 4 мянга орчим иргэнийг гадаадаас татан авахаар Гадаад харилцааны яамнаас төлөвлөж байгаа гэнэ. Тус яамны зүгээс гадаадаас Монголд ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн талаарх судалгааг авч, холбогдох гадаад улсын Гадаад харилцааны яам болон хилийн байгууллагатай нь зөвшилцөж, Монгол улсын онгоцыг хүлээн авах нөхцлийг бүрдүүлэх замаар Гадаадаас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах ажлыг хийдэг юм. Энэ сард 14 удаагийн нислэг үйлдэж байгаа бол ирэх сард 16 нислэгийг үйлдэх боломжтой болсон талаар Гадаад харилцааны яамны төлөөлөл мэдэгдэж байна. Хэрэв боломж гарах юм бол нэмж нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа гэв.
МИАТ компаний зүгээс алдагдал хүлээж буй тухайгаа хэлсэн байдаг. Иймээс алдагдлыг гадаадад гацсан иргэдээ авчирахдаа нөхөж байна гэх шүүмжлэл гараад байгаа. Харин үүнийг албаныхан үгүйсгэж, харин ч алдагдал нэмэгдэж байгаа гэдгийг онцолсон байна.