Өнөөдөр улсын онцгой комисс хуралджээ. Тус хурлаар цар тахлын үеийн нөхцөл байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдсөн байна. Монгол улсад бүртгэгдсэн короновирусээр өвчилсөн 273 иргэний 80 орчим хувь нь ОХУ-д сурч байсан оюутан болон тус улсаар зорчсон иргэд халдварласан байгаа. ОХУ-д цар тахлын дэгдэл буураагүй байна. Мөн БНХАУ-д цар тахлын дэгдэл саармагжсан ч нэмж гарах эрсдэл дахин бий болоод байна. Иймээс энэ бүхнийг харгалзан үзээд хөл хориог дахин сунгах нь зөв гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ариунбуян хэллээ. Улсын Онцгой комиссын зүгээс хөл хориог сунгах санал гаргасан байна. Энэхүү саналаа маргааш болох Засгийн газрын хуралдаанд оролцуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар дийлэнх улс орон хөл хориогоо цуцлаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээ бууруулаагүй, хилээ нээгээгүй байна. Цөөн улс л хилээ хэсэгчилсэн нээсэн учраас цар тахлын аюул ойрхон байна гэж улсын онцгой комисс үзжээ.