337-р цэргийн ангийн албан хаагч цэцэг өвчнөөр өвджээ

337-р цэргийн ангийн албан хаагч цэцэг өвчнөөр өвджээ

Налайх дүүрэгт байрлах 337-р цэргийн ангид Малын гоц халдварт цэцэг өвчин гарсан мэдээлэл байна. Малаас малд халддаг уг гоц халдварт өвчин нь уг цэргийн ангид чухам яагаад гарсан тухай мэдээллийг албаныхан нууцалж байна. Уг цэргийн ангийн ойролцоох 2 мянган малыг вакцинжуулах ажлыг хийж байгаа юм байна. Эхний ээлжинд яаралтай вакцинжуулах мянган малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулжээ. Одоо мянган малыг вакцинжуулах юм байна.

Хамгийн том эрсдэл нь уг цэцэг өвчин хүнд халдсан бололтой. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар 337-р цэргийн ангийн нэгэн албан хаагчид цэцэг өвчин халджээ. Цэцэг өвчин хүнд халдсан нөхцөлд шууд уг өвчний тээгч болдог байна. Иймд яаралтай арга хэмжээ авахаар Хүн болон малын эмч нар очоод байгаа мэдээлэл байна. 337-р цэргийн ангийн 200 орчим албан хаагчийг тус ангид хорьж арга хэмжээ авч байгаа гэлээ. Мэдээллийг чандлан нууцлах үүргийг хөл хорионд орсон албан хаагчдад өгсөн сурагтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албаныханаас авч хүргэх болно.