Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах ажлын хэсгийнхэн бас нэг асуудлыг сөхөөд гаргачихлаа. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны хувьцааны 93 хувийг эзэмшдэг. Улаанбаатар банкны 99,1 хувийг эзэмшдэг Эрдэнэбилэг гэгчийн тухай юм.
Банкны тухай хуулиар нэг банкны давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөр нэг арилжааны банкны давуу хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн зохицуулалт байдаг гэдгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлсэн. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны 93 хувийг ганцаараа эзэмшдэг Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны хувьцааны 99,1 хувийг дангаараа эзэмшиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэнэ.
Энэ асуудлыг Монгол банк анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Банкны давуу хувьцаа эзэмшигч нь тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээдэг. Худалдаа хөгжлийн банкинд эрсдэл үүслээ гэхэд Эрдэнэбилэг уг эрсдлийг 93 хувийг үүрч гарах ёстой. Тэгэхээр ийм асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй гэж УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд анхааруулж байна.