Монгол улсын засгийн газраас 3 дугаар сараас эхлэн гадаадад буй монголчуудаа татан авах ажлыг хийж байгаа билээ. 8 дугаар сард 14 нислэг үлдэж гурван мянга орчим иргэнийг татан авахаар төлөвлөж байгаа.
Гадаад харилцааны яам болон Улсын Онцгой комисст буцах хүсэлтээ өгсөн 12588 иргэн байна. Хамгийн их буцах хүсэлтээ өгсөн иргэд бүртгэгдсэн улсаар Солонгос нэрлэгдэж байна. Тус улсад ажиллаж амьдарч буй 3642 иргэн Монголруугаа буцах хүсэлтээ өгөөд байна. Харин АНУ-аас 2781, Австрали улсаас 1222, Казахстан улсаас 1014 иргэн нутагтаа буцах хүсэлтийг гаргаад байна.