Оффшор данстай Б.Дэлгэрсайхан төмөр замд шунахын учир юу вэ?

Оффшор данстай Б.Дэлгэрсайхан төмөр замд шунахын учир юу вэ?

Панам дахь оффшор дансны мэдээллээр ид болсон нэгэн эрхэм өнөөдөр төрд тухалчихаад байгаа. Дорноговийн дархлагдсан ноён гэгддэг Б.ДЭЛГЭРСАЙХАН гишүүн юм.

Түүний хөлжих замналыг МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбон тайлбарладаг юм билээ. Тийм ч болоод Н.Энхбаярын үед нилээдгүй хөлжих бизнесээ өргөжүүлж, Монголын баялагийг Хятад улс руу зөөх ажлаа эхлүүлсэн гэдэг. Мөн ихээхэн хэмжээний  татвараас зайлсхийсэн хэргээр “ААВЫН ХААЛГА” татаж байсан ч удалгүй дарагдсан гэдэг юм билээ.   

Харин Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг өнгөрсөн онд дэлхий нийтэд ил болгосон. Маш нууцын зэрэглэлтэй тус материалд Монгол Улсаас 49 иргэн оффшор данстай гэх мэдээлэл цацагдаад буй билээ. Тэдэн дунд байгаа нэгэн улс төрч бол Дорны говь, Болд төмөр ерөө гол” ХХК-ийн ноёнтон Б.Дэлгэрсайхан юм.

Б.Дэлгэрсайхан 2005 болон 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн байх бөгөөд түүнийг "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлсэн ажээ. 

Оффшор данс нь ил болоод буй Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт нөлөө бүхий хөрөнгө хүчтэй нэгэн юм. Тэрбээр  "Дорнын говь" ХХК-ийн захирал бөгөөд Ерөө суманд Хятадуудтай хамтарч “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан нэгэн.

Одоо УИХ-ын гишүүн бол МАН дотор нөлөөгөө нэмэгдүүлэх болсон. Түүнийг УБТЗ-ийн даргаар Жигжиднямааг томилуулах бүхий л хорын найруулсан гэж улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг юм билээ. Үүнийх нь цаад санаархал нь Болд төмөр Ерөө гол ХХК-ийн тээврийн асуудал гэх шум ч дуулдаж байна.