Дэлхий нийтийг айлгаж хагас жил гаруйн хугацаанд хөл хориог хязгаараалах болсон Коронавирусын халдварын тоо 20 саяыг давчихлаа. Энэхүү халдвар нь анх БНХАУ-ын Ухань хотоос гаралтай бөгөөд агаар туслын замаар халдварладаг тус халдварт өвчин нь өнгөрсөн оны сүүлээр дэгдэж, энэ оны эхнээс эрчийг авч БНХАУ-д анх хөл хориог тогтоож байсан бол 2020 оны 2 дугаар сараас эхлэн Азийн зарим улс, 3 дугаар сарын Европ АМерик тивийн улсууд хөл хорио тогтоож, үүнээс хойш дэлхий нийтээрээ хөл хорио тогтоож, улс орнууд хилээ хүртэл хаагаад байгаа билээ.
Өнөөдөр цөөхөн улс хилээ нээж, хэвийн амьдралдаа орохоор тэмцэж буй бөгөөд ихэнх орон эрсдлийг тооцож, гаднаас өөрийн орны иргэдийг зохион байгуулалттай татан авах ажлыг л хийж байна. Монгол улс ч яг энэ жишгээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хойд америк тивд 6,1 сая хүн, өмнөд америкт 4,7 сая, Европт 3 сая, Ази тивд 5 сая, Африк тивд 1 сая хүн коронавирусын халдвараар өвчлөөд байна. Харин нас барсан хүний тоо 733 мянгыг даваад байгаа юм.
Халдвар авсан хүний тоогоор тэргүүлэгч орнуудын хувьд:
- АНУ - 5,199,411
- Бразил - 3,035,582
- Энэтхэг - 2,214,137
- ОХУ - 887,536
- Өмнөд Африк - 559,859
- Мексик - 475,902
- Перу - 471,012
нийт өвчилсөн иргэдээс 12 сая хүн эдгэрсэн гэдэг мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байгаа юм.